Д.Мөнх-Эрдэнэ, Н.Золбоо харцагын буцааж өгсөн машиныг зарж, мөнгийг нь хорт хавдартай хүмүүст хандивлажээ

Улсын харцага Н.Золбоо, иргэн Д.Мөнх-Эрдэнийн үйлдэлд бухимдаж байгаагаа илэрхийлэн түүнээс авсан "Land cruiser" автомашиныг буцаан өгсөн. Харин Д.Мөнх-Эрдэнэ уг машиныг зарж, өвчний улмаас хандив гуйж буй иргэдийн ар гэрийнхэнд хуваан өгсөн байна.

Тэрбээр "Өнөөдөр хүмүүнлэгийн үйл хийлээ. Цөөхөн хэдэн Монголчууд маань өвчин зовлонтой болж, ард түмнээсээ хандив гуйх болсон. Нөхцөл байдал хүнд байгаа ч боломжоороо хандивын аянд ард түмэн нэгдэж байна. Миний хувьд “Land200” машинаа зарж, мөнгөө хандивын үйлд зарцууллаа. Хандив гуйж байгаа бүх хүнд хувааж өгсөн. Үлдэгдэл мөнгөө гадаад руу эмчилгээнд явсан байгаа хүмүүсийн ар гэр лүү дансаар шилжүүлнэ" гэлээ.

ама

аөааөм

мөаөамма

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.