Бээжингийн оршин суугчдыг бүх нийтийн шинжилгээнд хамруулж байна

БНХАУ-ын нийслэл Бээжинд цар тахлын халдварын тархалт нэмэгдэж байгаагийн улмаас хотын 20 сая гаруй оршин суугчийг өргөн хүрээний шинжилгээнд хамруулж эхэлжээ.

Бээжингийн хамгийн их хүн амтай Чаоян дүүрэгт өнгөрсөн амралтын өдрүүдэд халдварын 26 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь энэ удаагийн дэгдэлтийн хамгийн өндөр үзүүлэлт аж. Тиймээс тус дүүргийн 3.5 сая оршин суугчийг гурван удаагийн шинжилгээнд хамруулахаар болсон байна.

Бүс нутгийн Засгийн газраас хоол хүнс хангалттай байгаа гэж мэдэгдсэн ч иргэд зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг нөөцлөхийн тулд их хэмжээгээр худалдаж авах болсноор супермаркет, дэлгүүрүүдийн гадаа урт дараалал үүсэж, лангуунууд хоосорчээ. 25 сая орчим хүн хэдэн долоо хоногийн турш хөл хорионд ороод байгаа юм.

Cropped 165089210120220425N Beijing bare shelves

Улмаар, эрх баригчид нийслэл хотын хүнсний компаниудыг мах, өндөг, хүнсний ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг шаардсан бөгөөд томоохон супермаркетууд ажиллах цагаа уртасгасан байна. гэж орон нутгийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд онцолжээ.

Бээжингийн Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн дэд захирал Пан Синхуогийн хэлснээр, тус хотод коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Шанхай хотод өнгөрөгч 3 дугаар сарын сүүлээр дэгдсэн халдварын давлагааны улмаас өнөөг хүртэл 400 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 138 хүн нас бараад байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.