БЗД-ийн 12-р хороонд нийт 8200 айлын орон сууц, 740 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно

Барилгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн 12-р хороо В, Е хэсэгчилсэн талбайн гэр хорооллын дахин барилгажуулах төсөлд шалгарсан компаниудын ажлын явцтай танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон Сууцны Бодлогын Газрын дарга Г.Ганхүү нар ажилласан талаар Нийслэлийн орон сууцны бодлогын газраас мэдээлсэн юм. 

Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар:

-Ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах орчинг бүрдүүлэн гэр хорооллын нүхэн жорлонг буулгаж, үнийн өсөлтийг сөрөн зогсож байгаад баяртай байна. Нийслэл, иргэн, хувийн хэвшлийн хамтын түншлэл, шийдвэрээр гэр хорооллыг барилгажуулах төсөл урагшлах ёстой.

Цаашид хотын зүгээс бүхий л талаар аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллана. Манай төслүүд хэрэгжсэнээр иргэдийн амьдралын чанар дээшлэн, газар эдийн засгийн эргэлтэд орох, ажлын байр нэмэгдэх, байгаль орчинд ээлтэй ногоон ирээдүйг үр хойчдоо өвлүүлэх өндөр ач холбогдолтой юм.

Одоогоор В хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Батхэрэйд” ХХК нийт талбайн 30 гаруй хувийг орон сууцжуулаад байна" гэжээ. 11

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.