СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОБЕГ: Тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, шатахууны нөөцтэй явахыг зөвлөж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх амралтын өдрүүдэд буюу 23-нд баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. Иргэн та:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
  • Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. 
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.