СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2022-04-23

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын цэгүүд маргааш ажиллахгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод суурин 36 цэгт 36 багийн 142 эмч, ажилтан ажиллана.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 54 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,795 (77.4 хувь), 16-17 насны 27.096 (80 хувь) хүүхэд вакцинаа хийлгэжээ.

Маргааш буюу Ням гарагт дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй. Харин дөрөвдүгээр сарын 25-ны Даваа гарагаас төлөвлөлтийн дагуу ажиллах аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.