ЗТХЯ: Замын-Үүдийн жолооч нар PCR шинжилгээ, тусгаарлалтын зардлаа өөрсдөө хариуцна

Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 19,20-ны өдрүүдэд Замын-Үүд боомтод ажиллалаа.

Энэ үеэр тээврийн жолооч нарын төлөөлөлтэй уулзаж хамтран ажиллах гэрээний төслийг заалт бүрээр нь хэлэлцэж, дараа нь Замын-Үүд сумын ачаа тээврийн жолооч нартай уулзалт хийж гэрээ болон бусад асуудлаар харилцан санал солилцлоо. 

Замын-Үүд боомтод гарч буй зардлыг багасгах, төр хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор чингэлэг солилцох хугацаанд. Ингэхдээ төрийн бус байгууллагаар дамжуулан хяналт тавьж, уртын болон богинын тээврийн зардлыг тогтсон нэг үнээр хийхээр тогтов. Ингэснээр тээвэр эрхлэгч нар ажлын байраа хадгалж үлдэх давуу талтай юм.

af4h0353626104804dd56

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Ажлын хэсгийн зүгээс Замын-Үүд боомтод хэд хэдэн зорилготой ирсэн. Нэгдүгээрт, чингэлэг тээврийн системд Замын-Үүдийн жолооч нарыг оролцуулах хэлэлцээр байгуулахаар жолооч нартай уулзаж тээврийн нөхцөл, шаардлагаа хамтран хэлэлцлээ. . Үүнээс үүдэж тусгаарлалттай холбоотой асуудал гарч байна. Жолооч нар өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр 0 цэгт очин тээвэр хийх санал гаргасан. Энэ асуудлыг дахин хэлэлцэх шаардлагатай тул түр хойшлууллаа.

Хоёрдугаарт, чингэлэг тээвэртэй холбоотой үүсэж буй дараагийн асуудал бол чингэлгийн бөөгнөрөл. Бүс нутгийн логистикийн төв дэх түгээлтийн талбай, чингэлэг хадгалах талбайд 2900 орчим хоосон чингэлэг хадгалагдаж байна. Холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж гадна талбайд нөөц гаргасан байна.

AF4H0276

Гуравдугаарт, . Энэ нь дараах хоёр үндэслэлтэй. Нэгдүгээрт, чингэлгийн бөөгнөрөлтэй холбоотой, хоёрдугаарт БНХАУ-ын талтай нарийн царигаар орж байгаа чингэлгийн тоог нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, чингэлэг тээвэртэй холбоотой авто тээвэр болон төмөр замын асуудал аль аль нь хөндөгдөж байгаа юм. Логистикийн төвийг өргөтгөснөөр өдөрт 200 орчим чингэлэг боловсруулах боломжтой. Ингэснээр ачаа, барааны эргэлт сайжирна” гэв.

AF4H03551

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.