СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Туул гол руу хаягдал ус цутгаж байжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Станцын ачаалал нэмэгдэж, бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаагийн улмаас хаягдлын сангийн усны түвшин огцом нэмэгдэж, хаягдлын сан болон тунгаах сангийн далан сэтрэх, био мямбран цоорох эрсдэл үүсэх, ослын нөхцөл байдал үүссэний улмаас бага оврын цэвэрлэх байгууламжаар дамжуулан 2022 оны 04 дүгээр сарын 17-20-ны өдрүүүдэд хаягдал усыг Туул голд нийлүүлсэн байна.

Хаягдал ус зөвшөөрөлгүй байгальд нийлүүлсэн зөрчлийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр газар дээр нь шалгалт хийж, хаягдал ус хаяхыг зогсоож, дараах шаардлагыг тавьж ажиллажээ.

1. Стандартаас давсан агууламжтай хаягдал усыг байгальд нийлүүлж буй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2019 оны А/635 дугаар тушаалаар батлагдсан “Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ногдуулах журам”-ын дагуу төлбөр тооцох болохыг анхаарууллаа.
2. Хаягдал усыг хүрээлэн буй орчинд нийлүүлэхдээ “Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015” стандартын шаардлагыг мөрдлөг болгоно.

Иймд холбогдох байгууллагуудад шаардлагыг хүргүүлж, иргэдийг эрүүл аюулгүй орчин амьдрах эрхийг хангаж өгөхийг хүсэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.65.120

Ус цэвэрлэх байгууламжийг ажиллагаанд залгаж туршсан. Цэвэрлэх байгууламжаар цэвэрлэсэн усыг хаягдал усны стандартад нийцүүлэн гаргаж байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.