Шанхайн оршин суугчдыг мянга мянгаар нь нүүлгэн шилжүүлж байна

Хятадын эрх баригчид коронавирусийн халдварын шинэ давлагааг зогсоох чанга хатуу арга хэмжээнийхээ хүрээнд Шанхай хотын зарим хэсгийн оршин суугчдыг тэр чигээр нь нүүлгэн шилжүүлж байна.

Тухайлбал, тус хотын хойд хэсгийн орон нутгийн оршин суугчдыг 160 км гаруй зайд байрлах тусгаарлалтын байгууламжид шилжүүлэх тушаалыг Коммунист намын албан тушаалтнууд гаргажээ. Гэвч энэ талаарх мэдэгдэлд, зөвхөн шинжилгээний хариу нь "Сөрөг" гарсан иргэдийг авч явах ба бага насны хүүхэд, өндөр настан болоод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс үлдэж болно гэсэн нь ойлгомжгүй байдал үүсгээд байна.

Үүнээс хэдхэн хоногийн өмнө, бүс нутгийн эрх баригчид Шанхайн өөр дүүргийн иргэдийг албадан нүүлгэн шилжүүлж, ихээхэн шуугиан дэгдээсэн билээ. Мөн хотын зүүн хэсэгт орших Пудонг орчмын захад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зорилгоор Бэйцай хэсгийн дор хаяж мянган хүнийг түр байр руу нүүлгэжээ.

58f66278591048a0ffa0d112091673dca28cfcae

Эдгээр арга хэмжээ нь Хятадын Засгийн газар Шанхай дахь цар тахлын тархалтыг зогсоохын тулд хэр их хүчин чармайлт гаргахад бэлэн байгааг харуулж байна. Гэвч оршин суугчдын зүгээс чанга хатуу хязгаарлалтуудыг хэрээс хэтэрсэн явдал гэж үзэн, эсэргүүцлээ илэрхийлж эхлээд байгаа билээ.

Хятадын албаны хүмүүс коронавирусийн халдвар дамжих эрсдэлийг багасгаж, шинэ тохиолдлын тоог 0 хүртэл бууруулах үүрэг хүлээн, ихээхэн дарамт шахалтад ороод байгаа. Коммунист намын маш өндөр албан тушаалтан саяхан Шанхайд айлчилсны дараа хотын эрх баригчид ийнхүү оршин суугчдыг олноор нь нүүлгэх шилжүүлж эхэлжээ.

zhangjiang

 methode times prod web bin 6d9beeba bf22 11ec b4e3 203ad1be3cbc

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.