В.Путин: "Оросын эдийн засгийн байдал тогтворжиж байгаа"

ОХУ-ын эдийн засгийн байдал тогтворжиж, рублийн ханш эргэн өсөж байгаа гэж Ерөнхийлөгч Владимир Путин эдийн засгийн асуудлаарх уулзалтын үеэрээ мэдэгджээ.

Тэрээр " бөгөөд төлбөрийн тэнцэл харьцангуй сайжирч байна. Мөн инфляц тогтворжихын хажуугаар жижиглэн худалдааны сүлжээнүүдийн хувьцаа сэргэж, эрэлт хэвийн болсон" хэмээн тэмдэглэсэн юм.

Тодруулбал, Оросын төлбөрийн тэнцлийн урсгал дансны ашиг 1 дүгээр улиралд 58 тэрбум ам.доллароос давсан нь "бүх цаг үеийн хамгийн дээд хэмжээ" аж. ба иргэдийн хадгаламжийн хэмжээ ч нэмэгдэж байгааг ноён Путин онцолсон байна.

Түүний хэлснээр, ОХУ-ын эрх баригчдын гол үүрэг бол урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг холбооны болон бүс нутгийн түвшинд хадгалах явдал аж. Үүнээс гадна, дотоодын эрэлт хэрэгцээг дэмжиж, тэр дундаа бизнесийн зээлийн хүртээмжийг сайжруулах шаардлагатай гэжээ.

c866aed572cddf237d5a8ee20946728c

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.