Коронавируст халдварын 51 тохиолдол бүртгэлээ
ЭМЯ-наас коронавируст халдварын талаарх сүүлийн 24 цагийн тоон мэдээллийг хүргэж байна. Халдварын 51 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд шинээр илэрсэн тохиолдлуудын
- 45 нь Улаанбаатар хотод,
- Зургаа нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 162 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 571 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 10 нь нэн хүнд, 37 нь хүнд, 101 нь хүндэвтэр, 14 нь хөнгөн оноштой байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.