Төрийн хэмнэлтийн хүрээнд "UBCAB" ХХК-тай хамтран ажиллах санал тавьжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онлайн такси үйлчилгээний "UBCab" ХХК-ийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцжээ.

Засгийн газар төрийн хэмнэлтийн хүрээнд "Төсвийн хэмнэлтийн тухай хууль" өргөн барьж, төсөвт байгууллагуудын хэмнэлтийг хуульчлахаар ажиллаж байна. Тухайлбал, хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэхээр хуулийн төсөлд тусгасан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд боломжийн талаар энэ үеэр ярилцсан аж.

GOOM49Nflg29vN2i0gZK

"UBCab" ХХК нь "UBCab" аппликейшн ашиглан 14 мянган жолоочийг ажлын байраар хангаж, 400 мянган хэрэглэгчид 24 цагаар такси, тээвэр, шуудан хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг. Үүгээрээ тус компани олон тооны ажлын байр бий болгож, иргэдийн хөрөнгө санхүүг дэмжин, цаг завыг хэмнэхээс гадна нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад багагүй хувь нэмэр оруулж байна.

Хэмнэлт, шийдэл бүхий найдвартай, шуурхай ийм цахим үйлчилгээг төрийн байгууллагууд ч нэвтрүүлэх боломжтой гэж Ерөнхий сайд хэлжээ. Улмаар байна.

Мөн үйлчилгээгээ улам өргөжүүлж, нийслэл Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнийг бууруулах, түгжрэлийг арилгахад хувь нэмрээ оруулахыг хүсжээ.

viber image 2022 04 17 14 05 09 037

viber image 2022 04 17 14 05 03 703

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.