С.Амарсайхан: "Кью Эс Си" ХХК төмрийн баялгаа гадагшаа зөөсөөр хоосон нүх төрд буцааж өгч байна

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авах шийдвэрийг Засгийн газар гаргажээ. 

2011 онд "Кью Эс Си" ХХК “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг концессын гэрээг эзэмшсэн байдаг. Тус үйлдвэрт хөрөнгө оруулж, өргөжүүлэх үүрэгтэй “Кью Эс Си” компани Хөгжлийн банкнаас 2014 онд 71,3 сая долларын зээл авсан бол өнөөдрийн байдлаар Хөгжлийн банканд 191 тэрбум төгрөгийн өртэй байна.

Энэ талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: 

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг анх хувьчилж авахдаа гангийн цогцолбор барина гэж авсан. Гэтэл Цогцолбор барих ёстой хөрөнгө оруулалтаа ч хийгээгүй. Төмөртэйн ордны хүдэрийг гадагшаа экспортлох замаар өнгөрсөн 8 жилийн хугацаанд 1.8 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байдаг.

Төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Өөрсдийн хөрөнгөөр татсан төмөр замаа хэд дахин нугалаад Засгийн газраас 90 сая ам.доллар авсан. Тус төмөр зам Төмөртэйн үйлдвэрийн хүдэрийг гадагшаа экспортлох ажилд зориулагдаад олсон мөнгө нь буцаад тус компанийн ашиг болсон.

. Хувьчилж авсан компани үүргээ биелүүлээгүй, баялагаа гадагшаа зөөсөөр байгаад хоосон нүх төрд буцааж өгөх гэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.