Статистик: Төрд 98 Lexus, 152 Nissan patrol, 906 Land cruiser байна
Үнийн өсөлт, тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуусын жагсаалаас үүдэж, төр хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлэхээр болсон. Тодруулбал, төрийн өндөр албан тушаалтнууд том оврын автомашин хотод унахгүй гэсэн юм. Ингэснээр 1.4 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэх тооцоолол гарсан байна.
Төр, орон нутгийн өмчийн болон төсөвт байгууллагуудын автомашины тоог ҮСХ-ноос танилцуулав. Төр, орон нутгийн өмчийн болон төсөвт байгууллагуудын техникийн үзлэгт хамрагдсан автомашины тоо 2021 оны жилийн эцсийн байдлаар 9879 байна.
Үүний
- 1767 (17.9%) нь жижиг тэрэг,
- 1364 (13.8%) нь том оврын,
- 664 (6.7%) нь дунд оврын автомашин байна.
УИХ-ын 95, яам агентлагийн 654, төсөвт байгууллагын 6886 автомашин байна. Үүний 1364 нь Lexus, Nissan Patrol, Land Cruiser зэрэг том оврын машин байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.