Чанаргүй зээлдэгчдийг зарласнаас хойш 151 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн мэдээлэл нийтэд ил болсноос хойш 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нийт 151.3 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна.
Зээлийн ангиллаар авч үзвэл
-Хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 33,716,151,185 төгрөг,
-Анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 55,756,572,511 төгрөг,
-Чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 34,261,069,401 төгрөг тус тус төлөгдөөд байна. Мөн 27,594,293,143 төгрөгийн зээлийн эргэн төлөлт бүрэн төлөгдөж, гүйлгээний данс хаагджээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.