?LIVE: Богд уулын дархан цаазат газарт Бурханы хөшөө барьж эхэлжээ
Богд уулын дархан цаазат 50 орчим га газарт Цэцгэн эрхит ловон Бадамжунай бурхны хөшөө бүхий бүтээн байгуулалтыг барьж эхэлжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11-р хороонд хийгдэж байгаа юм. Тус бүтээн байгуулалт нь дүүжин гүүр, алхалтын зам, ногоон байгууламж, 200 машины зогсоолтой байхаар зураг төсөл нь хийгджээ.
Уг асуудлын талаар холбогдох байгууллагаас тодруулахад улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт ороогүй, бүтээн байгуулалтын ажил 2021 оны 8 дугаар сард эхэлсэн гэв. Энэ талаар хэрэгжүүлэгч компани болох "Хөхий хан" ХХК-ийн захирал Ч.Чинзоригоос тодрууллаа.
"Хөхий хан" ХХК-ийн захирал Ч.Чинзориг:
-Нийслэлийн хот байгуулалтын газраас өнгөрсөн оны 8 дугаар сард ажиллах зөвшөөрөл олгосны дагуу төслийн бүтээн байгуулалт эхэлсэн. Энэ оны 3 дугаар сараас суурийн угсралтын ажил эхлээд явж байна. Лувсан Данзан Равжаа академи ТББ-иас төслийг санаачлан, ерөнхий төсөл хэрэгжүүлэгчээр "Хөхий хан" ХХК ажиллаж байна. Төсөв нь санаачлагч ТББ-аас гарч байгаа. Нарийн төсөв санхүүжилтийн талаар мэдээлэл байхгүй.
Хийморийн овооны зүүн хойд талд барихаар нийтдээ 49,8 га газар 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр олгогдсон байгаа гэлээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.