Усан парктай холбоотой газар 2008 онд орон сууцны зориулалтаар олгогдож байсан гэв

Хан-Уул дүүргийн 15 –р хороо Энхтайваны гүүрний зүүн талд буюу “Дунд гол” урсдаг хэсэгт Усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн барихаар хашаа хатган олон жил өнгөрсөн. Гэтэл тус газарт орон сууцны хороолол барьж эхэлсэн талаарх мэдээлэл хэвлэлээр цацагдсан.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар өөрийн цахим хуудастаа тайлбар бичжээ.

Тэрбээр "Тухайн газрыг анх 2008 оны есдүгээр сарын 17-нд орон сууцны зориулалтаар олгогдож байжээ. Тус газрын эзэмших эрхийг 2020 оны есдүгээр 30-ны захирамжаар цуцалж, ногоон байгууламж болгох шийдвэр гарсан.

Гэвч захиргааны хэргийн шүүхийн 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээр НЗД-ын захирамжийг хүчингүй болгож газрын эрхийг сэргээх шийдвэр гаргасан. " хэмээн бичсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.