Нийслэлд том оврын автомашин унахгүй албан тушаалтнууд

УИХ-ын даргын 48 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өчигдөр /2022.04.10/ хуралдсан бөгөөд энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар: “Төсвийн тодотгол хийж, төрийн хэмнэлтийг үргэлжлүүлнэ" гэдгээ мэдэгдсэн.

Нийт дөрвөн чиглэлтэй хэмнэлтийн үүрэг даалгаварт өнөөдрөөс эхлэн /2022.04.11/ УИХ-ын харьяа байгууллагууд том оврын автомашиныг нийслэл хотод унахгүй бөгөөд зөвхөн хөдөө орон нутагт томилолтоор ажиллахдаа унах шийдвэр багтсан.

Тэгвэл УИХ-ын харьяа байгууллагад дараах жагсаалт хамаарна. Тус газрын дарга нар том оврын автомашиныг нийслэл хотод унахгүй байх үүрэгтэй. Үүнд: 

  • Засгийн газрын бүх гишүүн буюу сайд нар
  • Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч
  • Үндсэн хуулийн цэцийн дарга
  • Улсын ерөнхий прокурор
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
  • Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
  • Монгол Улсын Ерөнхий аудитор
  • Монголбанкны ерөнхийлөгч
  • Санхүүгийн зохицуулах хорооны дарга
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга
  • Хүний эрхийн үндэсний комиссын дарга
  • Сонгуулийн ерөнхий хорооны дарга
  • Үндэсний статистикийн хорооны дарга
  • Төрийн албаны зөвлөлийн дарга
  • Авлигатай тэмцэх газрын дарга 
  • Аймаг, нийслэлийн Засаг дарга нар

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.