Б.Пүрэвдорж: Саатуулагдсан 67 хүнийг суллахыг АН-ын бүлгийн зүгээс шаардаж байна

УИХ-ын дарга чуулганы өнөөдрийн хуралдаанаар жагсаалын талаар үг хэлэх гэсэн гишүүдийн микрофоныг хаажээ. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үнийн өсөлт, нийгмийн асуудлыг эсэргүүцсэн "Монголдоо сайхан амьдаръя" залуусын жагсаалын талаар дараах байр суурийг илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

-Засгийн газар, УИХ-ын гишүүдийг ажлаа хий гэж залуус уриалж байна. Ардчиллын хамгийн чухал зүйл болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх энэ эрхээ иргэд эдэлсэн. Гэтэл шөнө залуусыг хүчээр тараасан байна. Цагдаа хүчнийхэн иргэдэд хүч хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдалтай байна.гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.