Ерөнхий сайд жагсагчдын төлөөлөлтэй уулзана
Төв талбайд болж байгаа үнийн өсөлт, нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцсэн жагсаалд оролцож байгаа залуустай өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын төв өргөөнд 12.30 цагт хүлээн авч уулзан, нээлттэй ярилцах гэнэ.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийх үеэрээ “Жагсаалд оролцож байгаа залуусын шаардлагыг Ерөнхий сайдад дамжуулсан. Ерөнхий сайд жагсагчдын шаардлагад тулгуурлаж, Ажлын хэсэг зохион байгуулж өөрийн биеэр ахлахаар болсон. Мөн өнөөдөр жагсагчдын төлөөлтэй уулзана” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.