Ковид-19 нийслэлд 44, орон нутагт 42 тохиолдол батлагдав
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 86 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Шинэ батлагдсан тохиолдлын
- 44 нь нийслэлд
- 42 нь орон нутагт бүртгэгдлээ.
Өмнөговь аймагт 36, Архангай аймагт 2, Дорноговь аймагт 4 халдварын шинэ тохиолдол илэрлээ.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 676 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 167 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 11
- хүндэвтэр 105
- хүнд 39
- нэн хүнд 12 хүн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.