СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-07

🔴 LIVE: Дархан-Уул аймгийн залуус: Эх орноосоо дүрвэх биш ажиллаж, хөдөлмөрлөж сайхан амьдрахыг хүсэж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

LIVETV сурвалжлах баг өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж байгаа. Сүхбаатарын талбайд залуус үнийн өсөлтийг эсэргүүцэж, "Монголдоо сайхан амьдаръя" уриа дор тайван жагсаал зохион байгуулж байна.

Тэгвэл уг жагсаалд Дархан-Уул аймгийн залуус нэгдэж, өчигдөр, өнөөдөр Залуус театрын урд тайван суулт зарлан өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа юм.

Иргэд, залуусын байр сууриас онцолбол: Өнөөдөр бид нар 22.00 цаг хүртэл өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, тайван суулт хийж байна. .

Үнийн өсөлт бол хотынхноос илүү мэдрэгдэж байгаа. Нэг жилийн дотор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин өссөн байхад иргэдийн цалин хөлс нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй. Эх орондоо ажиллаж амьдрахаасаа илүүтэйгээр гадаадад хөдөлмөр эрхлэхийг залуус илүүд үзэж байна.

Хувиараа бизнес эрхэлдэг залууст үнийн өсөлт, ачаа тээврийн асуудал ихээхэн хүндээр тусч байна. Одоо бараг Солонгос улс руу ажиллах хүсэлтэд бүртгүүлнэ гэж бодож байна. .

Тайван жагсаалын үеэр Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал залуусын байр суурийг сонсохоор ирсэн юм.

Энэ үеэр аймгийн Засаг дарга “Залуучууд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг нээлттэй олгож байна. Цаашдаа Найрамдал талбай иргэдийн нээлттэй индэр болог. . Харин ч цагдаагийн байгууллага ирж, бүртгэн авч холбогдох дүрэм, журмыг танилцуулах хэрэгтэй” гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 жилийн өмнө
202.179.21.209

ZD harin ch neg er hvn shg sxn uulzaj bnaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.