СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-07

🔴LIVE: Залуус: Гурван сая иргэнээ ингэж ядуу амьдруулах нь асар их ухаан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Сүхбаатарын талбайд залуус үнийн өсөлтийг эсэргүүцэж, "Монголдоо сайхан амьдаръя" уриа дор тайван жагсаал зохион байгуулж байна. Иргэд, залуусын байр сууриас онцолбол:

-Эрх мэдэлтнүүд хэдэн хувийн зээл аваад, иргэд хэдэн хувийн зээл аваад амьдарч байгаа билээ. Гуравхан сая иргэнээ ингэж ядуу амьдруулж чадаж байгаа нь асар их ухаан шүү.

-Хүүхдэд ээлтэй улс болж, татвараа багасгах хэрэгтэй байна. Монголдоо үйлдвэрлэлээ хөгжүүлмээр байна.

-Манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ээлгүй. Хүнсээ авч чадахгүй байгаа бид хөгжил ярих ямар ч боломжгүй, өрнөөс өрийн хооронд, өрний дарамтад амьдарч байна.

-Залуус өөрчлөгдөхийг хүсэж байна. Үнийн хөөргөдөл, инфляц маш хүндээр тусч байна. Төрийн албан хаагчдын цалин хаанаа ч хүрэхгүй байна. Өмнө нь мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан бараа бүтээгдэхүүн 2,100 төгрөг болчхоод байна. Нийгэмд стресс бухимдал маш их байна.

-Төрийн гурван өндөрлөг ард түмнийхээ төлөө ажиллахгүй байна. Амьдрал өдөр ирэх тусам дордсоор байна. Залуусын жагсаалыг дэмжиж оролцож байна.

-Нүүрс түлэхгүй гээд тогоор халаалтаа шийдсэн боловч одоо дахиад цахилгааны үнээ нэмчихлээ. Заримдаа төр биднээр тоглоод байгаа юм шиг санагддаг. Эх орондоо хөдөлмөр эрхлэхийг хүсэж байгаа ч бүх зүйл хаалттай, хязгаарлагдмал байгаад харамсаж байна. Төр залуусаа ердөө дэмжихгүй, боломж олгохгүй байгаад үнэхээр гайхаж байна. Улс орны хөгжлийг бид л бүтээнэ, залуустаа ээлтэй нийгэм байгаасай гэж хүсэж байна.

-Монгол улсад болж бүтэж байгаа зүйл алга. Хүүхдийн тоглоомын талбай, зам, түгжрэл гээд олон асуудал байна.

- Хувиараа бизнес эрхэлдэг залууст үнийн өсөлт, ачаа тээврийн асуудал ихээхэн хүндээр тусч байна.

-Өмнө нь дөрвөн сая 500 мянган төгрөгөөр авдаг байсан бараагаа өнөөдөр 23 сая төгрөгөөр авч байна. Би болоод байна гэж хувиа хичээгээд хойш суухыг хүссэнгүй. Дуу хоолойгоо нэгтгэхийг хүссэн. Энэ нийгэм чинь хамтын нийгэм. Залуусыг энэ тайван жагсаалд нэгдэхийг хүсэж байна. Эрэлт нийлүүлэлтээрээ зохицуулагдаад явна гэж бодож байна. Үйлдвэрлэлтээ дэмжиж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх ёстой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.