СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-07

🔴 Д.Сумъяабазар: Нийслэлд 2024 оны 5-р сарын 31-нээс хөнгөн галт тэрэг туршилтаар явж эхэлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих Төрийн бүтээмжийн сэргэлт болон нийслэлд хийгдэх бүтээн байгуултуудын талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазараас тодруулж байна.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: 

-2023 оны нэгдүгээр улиралд багтааж, 5-10 тэрбум ам.долларын бонд босгоно. Үнэлгээнд зориулж энэ жилийн төсөвт 5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. 

Хөнгөн галт тэрэгний бүтээн байгуулалт энэ оны тавдугаар сарын 15-нд эхэлнэ. 2024 оны тавдугаар сарын 31-нд туршилтаар явж эхэлнэ. 

Дэлхийн том хотуудын жишгээр Туул голыг Улаанбаатар дундуур урсгана. Туул голыг сувагчлахаар яригдаж байна. 200м өргөн, 6м гүн байна. Зөвлөлтүүд гурван газар бооно гэсэн төлөвлөгөөг гаргаж байсан юм билээ. Бидний тооцоогоор таван газар бооно. Энэ гол дагуух газрууд хамгийн үнэ цэнэтэй газар болно. Аж ахуйн нэгжүүдэд газар өгөхгүй, төр 100 хувь хариуцна гэх мэтчилэн хотоос хийхээр төлөвлөсөн олон ажил байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
211.36.142.112

Бүтээн байгуулалтын хийх мөнгө нь хаана байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.