Зөвхөн Бага тойрууд зөвшөөрөлгүй 1779 хашаа, хайс байна

Нийслэлийн Засаг дарга Газрын зөрчил аргилгах арга хэмжээ авах Ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргалаа. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор тус Ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсэг нийтийн эзэмшлийн газарт болон ашиглаж, эзэмшиж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх арга хэмжээг хариуцан зохион байгуулах юм.

Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ажиллах бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, хяналтын газар, Хот тохижилтын газар зэрэг холбогдох 17 байгууллагын удирдлага, албан тушаалтнууд багтжээ. Ажлын хэсэг үйл ажиллагааны явц, үр дүнг 14 хоног тутам Нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаанд танилцуулна.

624d2dae8dc06e2a5877ec19

Мөн захирамжаар харьяа дүүргийн нутаг дэвсгэрт явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, .

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, түүх, соёлын дурсгалт газар, инженерийн дэд бүтцийн барилга, зах зэрэг хашаа, хайс барихыг зөвшөөрсөн 16 төрлийн байгууллага байдаг. Энэ жагсаалтад багтаагүй барилга хашаа барих ёсгүй. Өөрөөр хэлбэл, оффис, орон сууц, хотхонууд бүгд хашаагаа буулгах шаардлагатай гэсэн үг.

Зөвхөн Бага тойрууд л гэхэд зөвшөөрөлгүй 1779 хашаа, хайс байгаа бөгөөд ажлын хэсгийнхэн Газрын зөрчил аргилгах арга хэмжээг маргаашаас хэрэгжүүлж эхлэх юм.

624d2dc88dc06e2a5877ec1a

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.