Зимбабвед зээлийн хүү 80 хувьд хүрчээ

Зимбабвегийн төв банк инфляцыг хяналтдаа оруулахын тулд жишиг хүүгээ 80 хувь болгож өсгөжээ. Украин дахь хурцадмал байдлын улмаас тус улсын эдийн засгийн хямрал улам дордож, инфляц нь 72.7 хувьд хүрсэн аж.

бөгөөд энэ удаагийн хэмжээ нь үүнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн энэ нь Венесуэл, Аргентины дараа орох дэлхийн хамгийн өндөр зээлийн хүү болохыг статистикийн хэд хэдэн эх сурвалж онцолжээ.

Жишиг хүүг өсгөх талаарх албан ёсны мэдэгдэлд " Дэлхийн зах зээл дээр газрын тос, байгалийн хий, бордооны үнэ нэмэгдэж байгаа нь үйлдвэрлэлийн дотоодын зардалд сөрөг нөлөө үзүүлж, валютын зах зээлийг тогтворгүй болгож байна" хэмээн тайлбарласан байна.

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.