Нүүрсний далд бизнест УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн холбоотой гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийх үеэр үүсээд буй зарим асуудалд хариулт өглөө. Нүүрсний бизнесээс мөнгө завшдаг бүлэглэл бий бөгөөд үүнд олон нөлөө бүхий гишүүд байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Тавантолгой дээр сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Үүнээс маш сонин зүйл харагдана. Зөвхөн энэ далд эдийн засаг цэгцэрвэл Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин тэлэхээр байгаа.

Цаана нь маш олон нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ. Ингээд цаашаа Баяннуур аймагт байгаа нөлөө бүхий хүмүүстэй холбогдоно. Татвар төлдөггүй, хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуун сухайтын төмөр замыг арав гаруй жил гацаасан. Учир нь маш их ашигтай байсан. Тун удахгүй автомашины томоохон жагсаал болно. Ийм зүйлд битгий хөтлөгдөөрэй гэж олон нийтэд уриалмаар байна гэсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.