Шри Ланкад эрүүл мэндийн онц байдал зарлажээ

Шри Ланкад эм тариа, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хомстол үүссэний улмаас нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарлажээ. Ингэснээр тус улсын эрүүл мэндийн байгууллагууд зөвхөн яаралтай болон нэн шаардлагатай тусламжийн үйлчилгээг чухалчлах юм.

ба бухимдсан иргэд Ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн эсрэг жагсаж байгаа билээ. Одоогоор Ноён Ражапаксагийн танхим тэр чигээрээ огцорсон ч тэрээр албан тушаалдаа үлдсэн бөгөөд оронд нь сөрөг хүчний намуудтай хамтарсан Засгийн газар байгуулж, шинэ гишүүдийг сонгохыг санал болгосон аж. Гэвч сөрөг хүчний удирдагчид бүгд татгалзсан байна.

Тэгвэл Шри Ланкийн Засгийн газрын эмнэлгийн ажилтнуудын холбоо өнгөрөгч даваа гарагт яаралтай хуралдсаны эцэст эрүүл мэндийн онц байдал зарлахаар шийджээ.

Уг холбооны мэдэгдэлд "Засгийн газар болон Эрүүл мэндийн яам эмнэлгийн системийг бүрэн нурж унахаас сэргийлж чадаагүй. Засгийн газар хүмүүсийн амьд явах, эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийг ч баталгаажуулж чадсангүй" хэмээн тэмдэглэжээ.

 2 642fa252c58b25a642d65c30f889ec66531d669c s1100 c50

Screenshot (478)

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.