Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Д.Эрдэнэбилэг бол Монголын "Эль Чапо" юм

Бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулах үеэр Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн жагсаалтад багтдаг "Сахал" хочит Д.Эрдэнэбилэгийн асуудлыг хэрхэн шийдэх талаар сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

- Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрээс нь харж болно. Тэгэхээр энэ бол хэтийдсэн үг биш. Монголын шүүгчдийг бүгдийг нь томилдог. Мишигийн Батсууриас эхлээд томилсон хүн нь шүүгчээр ажиллаж байгаа.

Тухайн үеийн Тагнуулын Ерөнхий Газар, Улсын Ерөнхий Прокурор энэ хүний удирдлагаар ажиллаж байсан. Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй миний бие хувийн өс хонзон зангидаж байгаа зүйл огт биш. Эрдэнэт, Хөтөлийн цемент шохой, Хөгжлийн банкны асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх гээд явж байна. Парламент, Засгийн газраар хэлэлцэх ёстой байсан зүйлийг Ерөнхий сайдын захирамжаар хийсэн хүн байсан учраас тэмцсэн гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.