?LIVE: Монгол Улс Украинд 200,000 ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо

Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан зарласан талаар өмнө нь мэдээлж байсан. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл өглөө. 

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

-ОХУ, Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Украин улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гарлаа.

Тодруулбал, Засгийн газрын нөөц хөрөнгөөс Украин улсад 200,000 ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо хэмээв.

НҮБ-ын тусламжийн сангаар дамжуулж 150 мянган ам.доллар, Улаан загалмай нийгэмлэг болон Улаан хавирган сар нийгэмлэгийн холбоогоор тус тус дамжуулан 50 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.