АН-ын даргын сонгууль 4-р сарын 3-ны өдөр Монгол орон даяар болно

Ардчилсан намын даргын сонгуультай холбоотойгоор тус намаас дараах мэдэгдлийг гаргажээ.

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид шударгаар өрсөлдөж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрнө гэдгээ гэрээгээр хүлээсэн.

АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа 3-р сарын 16-ны өдөр албан ёсоор эхэлсэн. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авахдаа АН-ын ДоСХ болон Үндсэн дүрмийн хороотой гэрээ байгуулж ардчиллын үнэт зүйлийг тулгуур болгон МУ-ын Үндсэн хууль, Ардчилсан намын Үндсэн дүрэм, журмыг чанд мөрдөн, намын эв нэгдлийг эрхэмлэн шударга, ил тод, эрх тэгш өрсөлдөхөө гарын үсэг зуран баталгаажуулсан билээ.

Нэр дэвшигчид Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн сонгуулийн сурталчилгаагаа Монгол орноо нар зөв тойрон хийж дуусгалаа. АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа өнөөдөр буюу 4-р сарын 1-ний өдрийн 24 цагаар албан ёсоор зогсч байна.

.

277303086 527281208757714 269493980251335691 n

277466374 527281215424380 4080378318587371244 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.