ДЭМБ: "Омикрон"-оос хор хөнөөлтэй хувилбар гарч ирж магадгүй

2022 онд коронавирусийн цар тахлын шинэ, илүү хор хөнөөлтэй хувилбар гарч ирж болзошгүй гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдэгджээ. Тус байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, олон нийтийн дархлаа өсөхийн хэрээр цаашид вирусээс үүдэлтэй хүнд өвчлөл буурах төлөвтэй байгаа ч "Омикрон"-оос илүү аюултай хувилбар дэлхий дахиныг бүрхэх эрсдэл ч байгаа аж.

ДЭМБ Ковид-19-ийн стратегийн бэлэн байдал, хариу арга хэмжээний шинэчилсэн төлөвлөгөөгөө өнгөрөгч лхагва гарагт гаргасан бөгөөд цар тахлын гурав дахь жилийн нөхцөл байдал ямар байх талаар гурван боломжит хувилбарыг дэвшүүлсэн байна.

Уг агентлагийн тэргүүн Тедрос Адханом Гебрейесус "Хамгийн сайн тохиолдолд, коронавирусийн ноцтой бус шинэ хувилбарууд гарч ирэх ба бид вакциныхаа найрлагыг өөрчилж, нэмэлт тун тарих шаардлагагүй болно. " хэмээн тайлбарлажээ.

Мөн цаг хугацааны эрхээр хүмүүсийн дархлаа суларч, хүнд өвчлөл, нас баралтын тоо үе үе нэмэгдэж болзошгүй тул эмзэг бүлгийн хүмүүсийг вакцины нэмэлт тунд тогтмол хамруулах нь чухал гэж онцолсон юм.

гэх албан ёсны тоо байгаа ч бодит хэмжээ нь хэд дахин их байж болзошгүй шинжээчид хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.