Сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо

Сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд улсын төсвийн  хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж буй. Тэгвэл тус цогцолборын барилга угсралт, тохижилтын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болжээ. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавьсан энэхүү цогцолборыг “Улаанбаатар барилга” ХХК барьж, ашиглалтад өглөө.

 62454ae23ed7527da9669489

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь 300 хүүхдийн хүчин чадалтай. Нийслэлийн ерөнхий боловсролын 131 дүгээр бага сургууль, 216 дүгээр цэцэрлэгийн цогцолбор байдлаар үйл ажиллагаа явуулах юм..

Тус цогцолбор ашиглалтад орсноор төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн хүчин чадал нэмэгдэж, харьяа хорооны хүүхдүүдээ хүлээн авах боломж бүрдэх юм.

62454afa3ed7527da966948a

62454b0d3ed7527da966948b

62454b273ed7527da966948c

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.