СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-03-31

“Эрдэнэс Тавантолгой” ХК хуурай хээр, ойт хээр, говийн бүс нутагт нийт 180 сая мод тарина

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд бүрэлдэхүүн болон гэрээт олборлогч компаниудтай хамтран хуурай хээр, ойт хээр, говийн бүс нутагт нийт 180 сая мод тарихаар ажиллаж байна.

Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилсэн “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ы хүрээнд ногоон санхүүжилтийг дэмжихээр санхүүгийн салбарынхан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих санг байгуулж, тус санд хоёр тэрбум төгрөг хандивласан. Тус санд жил бүр 2-3 тэрбум төгрөг төвлөрүүлж сангийн дүрэм, зарцуулалт, хандив болон хөрөнгө оруулалт татах үндсэн ажлыг “Тогт­вортой ногоон санхүүжилт" /ТоС/ Холбоо хэрэгжүүлж ажиллахаар болж байна.

Тодруулбал, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн дөрвөн байгууллага болох Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламж даатгалын корпораци “Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр"-ийг санаачилж замын зургийг баталсан. Замын зургийн хүрээнд банкны салбарын хэмжээнд ногоон зээлийг 2030 онд 10 хувьд хүргэх буюу 5.2 их наяд төгрөгийн зээлийг олгох зорилтыг тавьж байна.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Тогтвортой санхүүгийн замын зураг” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд банк, санхүүгийн байгууллагуудын зүгээс дэмжин оролцож, 2030 он хүртэл Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд 88 сая 600 мянган мод тарьж ургуулах амлалтыг авлаа.

Харин уул уурхайн компаниуд өөрсдийн дотоод нөөц бололцоогоор уг төслийг дэмжиж сая саяар нь мод тарих амлалт аваад бэй. Жишээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ зарлаж, бүрэлдэхүүн болон гэрээт олборлогч компаниудтай хамтран хуурай хээр, ойт хээр, говийн бүс нутагт нийт 180 сая мод тарихаар ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.