Америкчууд хямд шатахуун авахаар Мексик рүү явж байна

АНУ даяар шатахууны үнэ өссөөр байгаа тул америкчууд илүү хямд шатахууны эрэлд гарч, зарим нь бүр хил давах болжээ. Тус улсын хэмжээнд шатахууны үнээрээ байнга дээгүүрт бичигддэг Калифорни мужийн оршин суугчид мөнгөө хэмнэхийн тулд Мексик рүү явж, банкаа дүүргэж байгаа аж.

ОХУ Украинд түрэмгийлж эхлэхээс өмнө АНУ-д шатахууны үнэ өсөж байсан бөгөөд өнгөрсөн оны 1 дүгээр сараас энэ оны 1 дүгээр сарын хооронд 40 хувиар өссөн болохыг тус улсын Хөдөлмөрийн яам мэдээлсэн байна.

бол Калифорнид энэ үзүүлэлт 5.91 ам.доллар байгаа юм.

Харин аж. Жишээлбэл, Мексик дэх "Chevron" компанийн шатахуун түгээх станцад нэг галлон шатахуун 3.75 ам.долларын үнэтэй байгаа бол төрийн өмчит "Pemex" компани илүү хямд буюу 3.30 ам.долларын үнийг санал болгож байгаа гэнэ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.