ОХУ хилээ нээлээ
ОХУ-ын нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар гаднаас зөөвөрлөгдөх, тархаахаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Москвагийн цагаар 00.00 цагаас эхлэн Орос-Монголын газрын хилээр Монгол Улсын иргэд ОХУ-д, ОХУ-ын иргэд Монгол Улсад нэвтрэхэд тавьсан хязгаарлалтыг цуцлахаар шийдвэрлэсэн тухай ОХУ-ын Элчин сайдын яам мэдээлсэн билээ.
Энэ дагуу өнөөдөр өглөө ОХУ хилээ нээж Алтанбулаг боомт ажиллаж эхэлсэн байна.
Монгол иргэдийн хувьд өнөөдрөөс эхлэн ОХУ руу зорчих боломжтой боллоо. Явганаар зорчигч хүлээн авахгүй бөгөөд хилээр нэвтрэх иргэд PCR шинжилгээ өгсөн байх шаардлага тавьж байгаа гэнэ.
Гадаад харилцааны яамнаас "Оросын Холбооны Улсын /ОХУ/ Засгийн газар 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр №656 тогтоол баталж, Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн байна.
Энэ талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагт №36/ко ноот бичгээр мэдэгдсэн тул энэ өдрийн 12:00 цагаас эхэлж хоёр улсын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих нөхцөл бүрдэж байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.