​Согтуурсан үедээ нэгнээ олон удаа хутгалж хөнөөжээ

Хүний амь насыг хохироосон гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлжээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2022 оны гурав дугаар сарын 28-ны өдрийн 06.09 цагт “.

Мэдээллийн дагуу шалгахад 25 настай, эрэгтэй иргэн “Ү” нь гадны нөлөөтэй /олон тооны хутганы шархтай/ амь насаа алдсан байсан. Тус хэргийн газарт дүүргийн цагдаагийн газар болон НЦУГ-ын жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийн ажилласан байна. 

Мөрдөн шалгах ажиллагаагаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд энэ оны гуравдугаар сарын 27-28 нд шилжих шөнө 23-31 насны хоёр эмэгтэй, гурван эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар 30 настай, эрэгтэй “Т” болон 25 настай, эрэгтэй “Ү” нар нь маргалдан зодолдож “Т” нь иргэн “Ү”-ийн бие халдаж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй “Т” нь хэргийн газраас оргон зайлсан байсан бөгөөд .

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.