Хөгжлийн банкны асуудлаар АТГ-т шалгуулах 20 улстөрчийн нэрийг зарлав

Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын үеэр УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкийг шалгах Ажлын хэсгээс хяналт, шалгалтынхаа дүнг танилцууллаа. Танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хийсэн юм. Тэрбээр, ". Зээлээ зориулалтын дагуу ашигласан 28 компани байна. Зориулалт нь нотлогдоогүй 18 компани байна. Хэвийн зээлдэгч 17 байна. Анхаарал хандуулах дөрвөн зээл байна. Чанаргүй 44 зээлдэгч байна. Нийт 7.4 их наяд төгрөгийг олгосон байна.

Улс төрчдийн нөлөө, хамаарлын тухай хэдэн зүйл хэлье. Ажлын хэсэг хүнийг гэм буруутайг нь тогтоохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Хөтөл" ХК, ТОСК, Шинэ Яармагтай холбоотой төсөлд давуу эрх олгосон. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалын асуудал дээр давуу эрх олгосон" гэлээ.

Энэ үеэр

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга – Хөтөл ХХК, тоск Шинэ яармаг төсөл
  2. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг - Кью Эс Си ХХК /Тус компанид давуу эрх олгосон/
  3. УИХ-ын гишүүн С.Бямбацогт -  Вестерн холд ХХК /Төсөл нь сайн хэрэгжиж байгаа бөгөөд гүйцэтгэл 70 хувьтай байна/
  4. УИХ-ын гишүүн Г. Амартүвшин - Вертекс майнинг ХХК
  5. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг - Вертекс майнинг ХХК
  6. УИХ-ын гишүүн Г.Дамдинням - Вертекс майнинг ХХК
  7. УИХ-ын гишүүн асан М.Билэгт - Ачлал трейд ХХК, Монлаа ХХК
  8. УИХ-ын гишүүн асан А.Сүхбат - Түгээмэл түмэн хишиг ХХК
  9. УИХ-ын гишүүн ассан Ш.Шаравдорж - Шанхмайнинг ХХК
  10. УИХ-ын гишүүн Б.Ундармаа - Капитал банк, Монгол эм импекс концерн ХХК
  11. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг - Хөгжлийн банк, Хөтөл ХХК, Кью Эс Си  ХХК
  12. УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав - Монполимент ХХК
  13. ҮАГ-ын дарга асан  Д.Хүрэлбаатар - Эрд хул ХХК
  14. ЗТХЯ-ны дэд сайд асан Ш.Лхамсүрэн - Мондулаан ХХК
  15. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр - МАК цемент ХХК
  16. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан - Монгаме ХХК
  17. Сангийн дэд сайд асан С.Пүрэв - Энсада истерн ХХК
  18. УИХ-ын гишүүн асан Б.Элдэв-Очир - Изинис эйрвэйз ХХК
  19. ТЕГ-ын дарга асан Б.Хурц - Изинис эйрвэйз ХХК
  20. ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр -Хөгжлийн банкнаас зээл гаргахад нөлөөлсөн гэж үзсэн байна. Энэ мэт 22 компанитай улстөрчдийг АТГ-т өгч, шалгуулах нь зүйтэй гэж ажлын хэсгийн зүгээс үзсэн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.