Ослын улмаас бэртсэн гурван эмэгтэй тархи, гар, цээжиндээ гэмтэл авчээ

Өнгөрсөн шөнө "Шонхор тауэр"-ын арын зам дээр болсон зам тээврийн ослын улмаас 20-30 насны гурван эмэгтэй бэртсэн. Тэднийг ГССҮТ-д шилжүүлэн, яаралтай хагалгаа болон эмчилгээг хийж байна.

Тодруулбал 31 настай Б баруун шуу ил хугаралтай байсныг мэс засал хийж ясны гэмтлийг эмчилсэн. 21 настай Э тархи дунд зэргийн бяцралттай, зөөлөн эдийн гэмтэлтэй, нүүрний хэсэгт оёо тавиулсан. 22 настай М цээж дарагдалттай, бүтэн биеийн доргилттой гэх оноштойгоор ГССҮТ -д хэвтэн эмчлүүлж байна. Гэхдээ бусад төрлийн шинжилгээнүүдийг нарийвчлан хийнэ гэдгийг ГССҮТ-өөс мэдээллээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.