МОЭ-ээс зохион байгуулж буй орчуулгын уралдаан дуусахад 12 хоног үлдлээ
Монголын Орчуулагчдын Эвлэлээс шилдэг өгүүллэгийн орчуулгын уралдаан зарлаад багагүй хугацаа өнгөрч байна. Утга зохиолын орчуулгыг шинэ түвшинд гаргах, орчуулагчдын ирээдүй хойч залуу халааг бэлтгэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, орчуулгын бүтээлийг цаашид бүх талаар хөхиүлэн дэмжихэд уралдааны зорилго оршиж байгаа аж.
- Уралдаанд утга зохиолын орчуулга хийх хүсэл тэмүүлэл, авьяас сонирхолтой бүхий л насны оролцогчид дэлхийн утга зохиолын сор болсон үргэлжилсэн үгийн бүтээлүүдээс эх хэлнээ орчуулж оролцоно.
- Нэг орчуулагч хоёроос илүүгүй бүтээлээр оролцож болохоос гадна сонгосон өгүүллэг нь урьд өмнө монгол хэлнээ орчуулагдаагүй зохиол байна.
Уралдааны шалгаруулалт
- Нэгдүгээр байр - Өргөмжлөл, 1,0 сая төг.
- Хоёрдугаар байр - Өргөмжлөл, 500 мянган төг.
- Гуравдугаар байр - Өргөмжлөл, 300 мянган төг.
- Тусгай шагнал - Өргөмжлөл, мөнгөн шагнал
Бүтээл хүлээн авах хугацаа: 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл явагдана. Орчуулгын бүтээлийг МОЭ-ийн mongol.translators@gmail.com цахим хаягаар хүлээж авна. Лавлах дугаар: 94777950
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.