Алтанбулаг боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлнэ

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод шинэчлэл хийснээр иргэд, аж ахуйн нэгжүүд боомтоор түргэн шуурхай, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэх юм.

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Алтанбулаг боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.

6241b34d455e6

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийх уг төслийн хүрээнд тус боомт дээр зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн 5 барилга байгууламж, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6000 м2 ногоон байгууламж, тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ 1.7 км урттай авто зам, 7000м2 авто зогсоол, 30000 м2 зам талбай баригдах ажээ.

Түүнчлэн орчин үеийн теле хяналтын систем, тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд болон өндөр хүчин чадал бүхий рентген төхөөрөмж суурилуулах юм.

 6241b346bc503

Боомтын шинэчлэлийн үр дүнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор зорчигч нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин, ачааны болон суудлын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 4 дахин нэмэгдэх аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.