СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-29

ӨНӨӨДӨР: Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол болно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Өнөөдөр /2022.03.29/ Улаанбаатар хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.

8:00 цагт: “Интерном” номын дэлгүүрт “Амгалан дэлхий” ТББ-аас архидалттай тэмцэх, судалгаа нотолгоотой, мэргэжлийн хүмүүсийн байр суурийг авч, олон талт эх сурвалжтай мэдээлэл бэлтгэхийг уриалан “Асуудалд гарц бий” өглөөний уулзалт зохион байгуулна.

9:00 цагт:

-“Blue Sky” зочид буудалд “Тарифын  хэлэлцээр ба хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл” хөнгөн  үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас: 89047990

-Барилгын хөгжлийн төвд "Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж" хэлэлцүүлэг болно. Утас: 95071740

-БШУЯ-нд дэлхийн эмч нарын өдрийг угтан зохион байгуулж буй Монгол Улсын хүний гавьяат эмч, академич, доктор, профессор Намралын Төмөрбаатарын нэрэмжит “Эмнэлзүй-2022” онол практикийн бага хурал болно. Утас: 99187966, 99072705

-“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд эхэлнэ.

-Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болно. 

10:00 цагт: 

-Нийслэлийн Засаг даргын нэрэмжит түр орон байраар хангах албаны гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг Яармагт байрладаг НЗДТГ-ын шинэ байранд эхэлнэ. Утас: 80145494

-Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Хуулийн хэрэгжилт, ач холбогдол, цаашдын үр нөлөө” онол практикийн бага хурал зохион байгуулна.

11:00 цагт: ОБЕГ-т “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяны хэвлэлийн хурал болно. Утас: 86150069, 88249813

11:30 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д  иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

14:00 цагт: Хууль зүйн байнгын хорооноос Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.