Б.Жавхлан: Монгол Улсын эдийн засаг энэ онд өмнөхөөсөө илүү хүндхэн сорилттой тулгарна
2022 онд Монгол Улсын эдийн засаг амаргүй нөхцөл байдалтай байгаа ч төсвийн хүндрэлийг хэрхэн даван туулж, шийдвэрлэхээр төлөвлөснийг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны гишүүд Сангийн сайдаас лавлаж асуув.
Сангийн сайд Б.Жавхлан: 2021 онд эдийн засгийн өсөлт 1.4 хувьтай гарсан бол 2022 оны өсөлтийг +5 хувьтай өөдрөг төсөөлөлттэй баталсныг тодотгоод одоогоор эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад энэ төсөөлөл өөрчлөгдөн 2.8 хувьтай байхаар тооцоолсон гэв.
Мөн тэрбээр, Укриан, ОХУ-ын цэргийн үйл ажиллагаа дэлхийн олон оронд шууд болон шууд бусаар нөлөөлж байна. Монгол Улсын хувьд шууд нөлөөлж байгаа учир нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг саармагжуулах төлөвлөгөөн дээр Засгийн газар шуурхайлан ажиллаж байна.
2021 оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл жилийн эцсээр санхүүжилт 75 хувьтай гарсан.
Хил, гаалийн нөхцөл байдал болон бусад хүндрэлтэй асуудлыг харгалзан Засгийн газрын тогтоолоор 374 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 9 сар хүртэл олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 95 хувьтай гарна.
Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг 2022 онд өмнөхөөсөө илүү хүндхэн сорилттой тулгарах байх. Мөнгөний бодлого ч хатуурах үерүүгээ шилжлээ. Төсвийн хувьд мөнгөний бодлоготойгоо хавсрах гол анхаарах асуудал бол экспорт. Богино хугацаанд экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай бүхий л арга хэмжээг авч эдийн засгийн хүндрэлүүдийг эсэргүүцэх чадвартай болно гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.