Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан этгээдийг эрэн сурвалжилж байна
Худалдаа хөгжлийн банкны “Шангрила” дахь салбараас өнгөрсөн оны тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамч бичиг баримтаар үйлчлүүлж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан.
Залилагч эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байсныг цагдаагийн байгууллага олж тогтоосон. Улмаар уг залилангийн гэмт хэрэгт 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нарыг шалгаж байсан.
Тэгвэл уг хэрэгт холбогдсон Б.Бямбадоржийг эрэн сурвалжлах ажиллагаа одоо ч үргэлжилсээр байгаа юм байна.
Тухайн этгээдийн талаар 102, 80117576 дугаарт холбогдон мэдээлэл өгч, хамтран ажиллахыг хүслээ. Түүнчлэн ач холбогдолтой мэдээллийг журмын дагуу үнэ төлж авна, нууцыг чанд хадгална гэв.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.