БИЧЛЭГ: Оскарын наадмын үеэр Уилл Смит Крис Рокийг алгаджээ

АНУ-ын кино академийн шагнал гардуулах 94 дэх удаагийн Оскарын наадам яг одоо Лос Анжелес хотноо өрнөж байгаа билээ. Тэгвэл уг наадмын шууд дамжуулалтын үеэр жүжигчин Уилл Смит гэнэт тайзан дээр гарч ирэн, комедиан Крис Рокийг алгадсан нь шуугиан тариад байна.

Шилдэг баримтат киноны ялагчийг зарлах гэж байсан Үзэгчид үүнийг зохион байгуулалттай хошигнол гэж бодож байсан ч энэ бүхэн тоглоом шоглоом биш болох нь тун удалгүй тодорхой болжээ.

Илт гайхсан байдалтай Рок "Хөөх, Уилл Смит намайг алгадчихлаа" гэж хэлэхэд Смит хариуд нь "Миний эхнэрийн нэрийг дурдаад ч хэрэггүй" хэмээн ууртайгаар хашхирахдаа хараал хэлсэн байна. Ингээд Рок байдлыг дээрдүүлэхийг оролдохдоо "Энэ бол телевизийн түүхэн дэх хамгийн агуу шөнө байлаа" хэмээн хошигножээ.

Тэгвэл Уилл Смит энэ явдлаас дараахан Шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорсон бөгөөд тэрээр нулимс дуслуулан сэтгэгдлээ хэлэх үеэрээ Крис Рокийг цохисондоо уучлал гуйсан юм.

Тэрээр "Би академиас уучлал гуймаар байна... Мөн хамт нэр дэвшсэн нөхдөөсөө ч уучлал гуймаар байна. Урлаг амьдралыг дуурайдаг гэдэг. Би яг л өөрийн бүтээсэн Ричард Уильямсын дүртэй адил галзуу аав шиг харагдаж байна. Гэхдээ хайр хүнийг галзуу зүйл хийхэд хүргэдэг шүү дээ" хэмээн хэлсэн байна.

Screenshot (449) (1)

Screenshot (451)

gettyimages 1388061214

Эх сурвалж: The Guardian, BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.