СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шанхай хотод хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

БНХАУ-д коронавирусийн "Омикрон" хувилбарын дэгдэлт хүчээ авсаар байгаа тул тус улсын хамгийн том хот болох Шанхайн ихэнх хэсэгт хөл хорио тогтоожээ.

Харин үүний дараа буюу баасан гаргаас эхлэн Хуанпу голын баруун хэсгээр байрлах хотын төвийн өргөн уудам газарт мөн тав хоногийн хөл хориог хэрэгжүүлэх юм.

Энэхүү арга хэмжээний хүрээнд, иргэд гэрээсээ гарч болохгүй бөгөөд аливаа хүргэлтийг хяналтын цэгүүд дээр үлдээх аж. Түүнчлэн зайлшгүй шаардлагатай бус гэж тооцогдсон албан газар болон аж ахуйн нэгжүүдийг хааж, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон байна. Орон нутгийн албаныхан юм.

Хятад даяар энэ сард цар тахлын халдварын 56 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдварын тархалт нэмэгдсээр байгаа билээ. Шанхайд өнгөрөгч бямба гарагт 47 шинэ тохиолдол батлагдсан нь харьцангуй бага үзүүлэлт ч тус улсын Засгийн газар "Тэг-Ковид" бодлогыг хэрэгжүүлсээр байна.

Эх сурвалж: AP

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.