Коронавирусийн халдвараар 69 хүн өвчилснөөс 30 нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна

Коронавирусийн халдвараар өнгөрсөн хоногт 69 хүн өвчилсөн нь PCR-аар батлагдсан байна. Үүнээс

  • 38 нь Улаанбаатарт
  • 31 нь орон нутагт бүртгэгджээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 378 байгаа бол гэрийн хяналтад 1,166 иргэн байна. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 

  • 46 нь хүүхэд
  • 16 нь жирэмсэн ээжүүд байгаа аж.

Нийт эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлын хувьд

  • 71 нь хөнгөн
  • 246 нь хүндэвтэр
  • 52 нь хүнд 
  • 9 хүн нэн хүнд байгааг ЭМЯ-наас мэдээллээ. 

277469538 313027794253434 4709543787304946130 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.