СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-28

Япон Улсын хилээр нэвтрэх иргэд гурван тун вакцинд хамрагдаагүй бол 7 хоног тусгаарлагдана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Япон Улсын Засгийн газар гуравдугаар сарын 26-ний өдрөөс хойш шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг арга хэмжээгээ дор дурдсаны дагуу явуулахаар нийтэд зарлалаа.

бөгөөд хүчинтэйд тооцсон вакцины гэрчилгээтэй бол Хорио цээрийн албанаас гаргах тусгаарлагдах байр, гэр болон зочид буудал зэрэгт тусгаарлагдах шаардлагагүй.
Харин шинэ төрлийн коронавирусийн 3 удаагийн вакцин хийлгээгүй тохиолдолд гэр болон зочид буудал зэрэгт 7 хоног тусгаарлагдах шаардлагатай болно.

Тусгаарлалтын 3 дахь өдрөө өөрийн хүсэлтээр шинжилгээ өгч хариу сөрөг гарсан бол гэр болон зочид буудалд тусгаарлагдахыг шаардахгүй.
Хилээр нэвтэрсэн өдрийг 0 өдөр хэмээн тооцно. 3 дахь өдрөөс хойш Эрүүл мэнд, Хөдөлмөр, Халамжийн яамны цахим хуудсанд тавигдсан “Хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээ авах байгууллага”-д шинжилгээ өгч сөрөг гарсан хариуг “MySOS”(Хилээр нэвтрэгсэдийн эрүүл мэнд, байршлыг хянах аппликейшн)-аар Хилээр нэвтрэгсэдийн эрүүл мэндийг хянах төвд явуулсны дараа тус төвөөс “Тусгаарлалт дууссан тухай мэдэгдэл” ирсэн тохиолдолд гэр болон зочид буудал зэрэгт тусгаарлагдах хугацаа дуусгавар болно.

Хүчинтэйд тооцсон вакцин тарилга нь доорх нөхцөлийг хангасан гэрчилгээ байх.

  • Засгийн газар зэрэг албан ёсны байгууллагаас олгосон гэрчилгээ
  • Япон болон англи хэлээр доорх мэдээлэл бүгд багтсан гэрчилгээ
       а) Овог нэр, б) Төрсөн он, сар, өдөр, в) Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр, г) Вакцин хийлгэсэн өдөр, д) Вакцины тоо

Доорх вакцины аль нэгийг 2 удаа хийлгэснийг тодорхойлох гэрчилгээ

  • -“Pfizer” үйлдвэрийн “Комирнати” вакцин
  • “AstraZeneca” үйлдвэрийн “Vaxzevria” вакцин,
  • “Moderna” компанийн “COVID-19 Moderna ” вакцин,
  • “Janssen” компанийн “Janssen COVID-19” вакцин
     (Жич: “Janssen” вакцины 1 удаагийн тарилгыг 2 удаа тарьсантай адил тооцно.)

Доорхи вакцины аль нэгийг 3 дахь тарилгын дараа хийснийг тодорхойлох гэрчилгээ

  •  “Pfizer” үйлдвэрийн “Комирнати” вакцин
  • “Moderna” компанийн “COVID-19 Moderna” вакцин

мөн гэр болон зочид буудал хүртэл шууд явах бол олон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрнө. Мөн олон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахдаа амны хаалт зүүх, гараа ариутгах, бөөгнөрлөөс зайлсхийх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах шаардлагатай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.78.184

Монгол улс 3-4-р тунгын ачаар "ОМИКРОН"-г харьцангүй хөнгөн давлаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.