ӨНӨӨДӨР: ҮХЦ Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид холбогдуулан үүсгэсэн маргааныг хэлэлцэнэ

Өнөөдөр /2022.03.28/ Улаанбаатар хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе. 

9:00 цагт:

-МҮХАҮТ-д Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл болон техникийн боловсрол сэдэвт хэлэлцүүлэг болно.

-ГЕГ-т “Монголын эдийн засгийн чуулган 2022”-ы Боомтын сэргэлт хэлэлцүүлэг болно.

-“Blue Sky” зочид буудалд “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн болно. Утас: 99763656, 99064098

9:30 цагт: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар иргэн Т-ийн гаргасан мэдээллийн дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид холбогдуулан үүсгэсэн маргааныг хэлэлцэнэ.

10:00 цагт: Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

-МҮОХ-ны ээлжит чуулган болж шинэ Ерөнхийлөгчөө сонгоно.

12:00 цагт: АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: “Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар гүйцэтгэх захирал Л. Наранбаатар мэдээлэл хийнэ.

15:00 цагт: МҮХАҮТ-д Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг танилцуулах хурал болно.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.