Монголын дугуйчид Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэв

Монголын дугуйн спортын тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медалийн эзэд боллоо.

Тажикстан улсад үргэлжилж буй дугуйн спортын тус тэмцээнд Холбооны дэргэдэх шигшээ багийг төлөөлж ОУХМ С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар бусад тамирчидтай хурд хүчээ сорьсон юм.

Монголын тамирчид 1991 оны Азийн АШТэмцээнд мөнгөн медаль хүртсэнээс хойш тивийн тэмцээнээс багийн төрөлд  медаль аваагүй байв.Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд  17 орны баг тамирчид хоёр жил завсарласны эцэст цуглаж байгаа юм.

дугуйчид 810x500

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.