СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-26

Эрүүл мэндийн байгууллагуудад гал түймэр гарч болзошгүй 3,439 зөрчил илэрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулжээ. Хяналт шалгалтад 611 барилга, байгууламжийг хамруулан, гал түймэр гарч болзошгүй 3,439 зөрчил дутагдлыг илрүүлж, 649 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.  

Харин бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх 360 албан шаардлага, 234 мэдэгдэл, 14 танилцуулга, таван дүгнэлтийг тус тус бичиж, эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, биелэлтийг хангуулан ажилласан аж.

Зөрчлүүдийг тодруулбал, галын аюулаас хамгаалах аж ахуйн нэгж, байгууллага, барилга байгууламжид гал унтраах багаж хэрэгслийн зайлшгүй байх шаардлага, норм MNS 5566:2020-ын стандартын хэрэгжилтийг хангуулаагүй,

Мөн барилгын дотор талд галын дотуур усан хангамж төлөвлөгдсөн боловч галын дотуур даралтат усны цэгийн иж бүрдэл /галын хайрцаг, крант,  хоолой, хошуу, гайк/-ийг байрлуулаагүй, дутуу, галын дохиоллын систем суурилуулсан боловч ажиллагааны бэлэн байдлыг хангаагүй, мэргэжлийн байгууллагаар шалгуулж, засвар үйлчилгээ хийгээгүй, акт дүгнэлт гаргуулаагүй зэрэг зөрчил нийтлэг илэрсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.